СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хиймэл нууранд хүүхэд осолдож амиа алдлаа

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хиймэл нууранд хүүхэд живсэн гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 13 настай хүүхэд хийлдэг гудастай усанд байхдаа осолдож, нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас ихэнх голын ус, хиймэл нуур, тогтоол усны түвшин нэмэгдэж усанд осолдож эрүүл мэнд, амь насараа хохирох эрсдэл өндөр байна.

Иймд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.