СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-30

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 сарын өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт албаа хүлээж авснаас хойш анх удаа уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Энэтхэг хоёр улсын харилцаа бүхий л түвшинд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа онцлон дурдав. Мөн тэрбээр Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 26 гишүүнтэй хамгийн том бөгөөд идэвхтэй ажилладаг бүлэг хэмээн тодотголоо.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.М.Готсурвэ эртний түүхэн харилцаатай, хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, шашин, соёлын хэлхээ холбоотой явж ирсэн Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байдаг хэмээгээд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргын хувьд цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Уулзалтаар талууд Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар Монголд улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлууд болон хүүхэд залуучуудын боловсрол, төрийн албан хаагчдыг чадавхжуулж чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.