ЦЕГ: Богд уулын орой дээр "Хүн нас барсан" гэх дуудлагад явж байсан

Өчигдөр /2024.05.26/ иргэн "Адилбиш Гунаажавын" цахим хуудастаа "Гахай дархан эрхгүй" гэх тайлбартай, Богдхан уулын ногоон бүсэд цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл давуу эрхтэй байрлаж буй бичлэг тавьжээ.

Иргэн уг бичлэгээ устгасан бөгөөд харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах тайлбарыг хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв: 

-Тус "3406 УБА" улсын дугаартай "Nissan Patrol" маркийн албаны тээврийн хэрэгсэл нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагт 102 тусгай дугаарт иргэнээс ирүүлсэн "Богд уулын орой дээр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын тээврийн хэрэгсэл болно.

Иймд иргэд та бүхэн аливаа мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээхийг зөвлөж байна.

Иргэн Г.Адилбиш: 

-Дөнгөж сая Хан-Уул дүүргийн цагдаагаас /88220055/ ярьж байна. "Та Богд ууланд автомашин байрлууллаа гээд худал мэдээлэл тараажээ. Таныг ирж байцаалт өгөхгүй бол гэрээс чинь очиж байцаалт авна. Та ... компанид ажилладаг юм билээ" гэнэ үү? Юу гэсэн үг юм бэ. Би ямар нэг компанид ажилладаг байж болдоггүй хэрэг үү? Ногоон байгууламжид автомашин байрлуулсан гээд гүтгээд байгаа хэрэг үү? хэмээн цахим хуудастаа хариу тайлбар оруулжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.