СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-12

Fact Check: 2016 оны, гадаад бичлэгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбож, худал мэдээлэл түгээжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Энэ амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн Ч.Ундрамд холбогдох мэдээлэл цахим орчинд анхаарал татав. Тодруулбал, түүнийг Улсын арслан Б.Орхонбаяртай хамт буй нь дүрсжиж үлдсэн гэх агуулгаар тайлбарласан нэгэн бичлэг түгсэн юм.

Бичлэгт царай нь харагдахгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарч байна.

Харин бичлэгийг Google Lens ашиглан, анхдагч эх сурвалжаар магадалж үзвэл 2016 онд гадаадын хэвлэлүүдэд мэдээлэгдэж байсан, Боливи улсын Засгийн газрын ажилтан асан эмэгтэйд холбогдож байна.

Тухайлбал, бичлэг анх 2016 онд Mirror болон Daily Mail хэвлэлд дэлгэгдсэн. Үүндээ "Боливийн ЗГ-ын ажилтан байсан эмэгтэй системийн инженер эртэй дотно харилцаа үүсгэж буй нь камерын бичлэгт үлджээ" гэж мэдээлэгдсэн аж.

Анхдагч эх сурвалжийн мэдээллийгЭНД ДАРЖ магадлах боломжтой.

Харин үүнийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Улсын арслан Б.Орхонбаяр гэж тайлбарлан цахим орчинд түгээсэн нь илт худал мэдээ болж байна.

УИХ-ын сонгууль дөхөж буй эдгээр өдрүүдэд бусдын нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах үйлдэл ихэсдэг. Иймд сонгогчдын боловсрол, мэдээлэлд хэрсүү хандах боломжийг дэмжих хүрээнд дээрх бичлэгийг ийнхүү магадаллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.