СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шинжиан шинфа”-гийн захирлын татварын байцаагчид хахууль өгсөн хэргийн шүүх хурлыг товлов

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 20 тэрбум төгрөгийн зээлийг хууль зөрчин аваад хугацаандаа төлөөгүй хэрэгтээ ял шийтгүүлж байсан “Шинжиан шинфа” ХХК-ийн захирал Сүн Гуан Ченд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийжээ.

Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ж.Энхжаргалд их хэмжээний хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017-2020 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийхэд 3.8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нууж, тайландаа тусгаагүй нь тодорхой болсон аж. Энэ зөрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгохын тулд татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар хахууль болгон өгснийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод буй юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бүрдэл хангагдсан гэж дээрх шүүх үзээд гэм буруутай, эсэх хурлыг нь энэ 13-нд хийхээр товлосон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.