"Цонжин болдог" чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох аж.

Тухайлбал, иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран Х:17 "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна. Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлэх юм.7e4f80d9afdc41d9bfe41617578c3452

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.