- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл өгөв.
Сангийн сайд Б.Жавхлан:
-"Үндэсний баялгийн сан" нь гурван сангаас бүрдэж байгаа. Тодруулбал, "Ирээдүйн өв сан" нь "Баялгийн сан"-гаас ирээдүйдээ зориулж хадгалан арвижуулж, баяжуулна. Хуримтлалын сан нь өнөө үедээ зарцуулах боломжтой сан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр ашиглана. Харин "Хөгжлийн сан" нь дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт орсон төслүүдийг санхүүжүүлнэ.
Өнөөдөр Засгийн газрын тогтоолд "Хуримтлалын сан"-г нэлээд онцолсон. Ингэснээр "Эрдэнэс Монгол" ХХК дээр байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг буюу 2023 оны 500 тэрбум төгрөг хүртэлх "Хуримтлалын сан"-д төвлөрүүлээд, үүнийг орон сууцны хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгө болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улс ипотекийн зээлд жилдээ хамгийн өндөртөө 700 тэрбумыг гаргаж байсан. Харин одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болно. Арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах бол төв банк 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гарч байгаа юм.
Банкуудаас судалгаа авахад 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн нь судлагдаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1,2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болж байна.
Ирэх даваа гаргаас төв банкин дээр эхний гүйлгээ хийгдэнэ. Төв банк удирдаад банкууддаа хуваарилалтаа хийгээд явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.