СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-04-29

“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2024" өдөрлөг маргааш зохион байгуулагдана

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон Монгол Улсын Засгийн газар хамтран Монгол Улсaд Инженер, технологийн дээд боловсролын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, судлаач, инженерийн хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор 2014 оноос "Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Зөвхөн Коосэн технологийн коллеж, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 469 оюутан Япон улсад суралцаж төгссөн.

Тэдний сүүлийн ээлж болох 65 оюутан (Коосэн технологийн коллеж 24 оюутан, Бакалаврын хамтарсан хөтөлбөр 41оюутан) 2024 оны 3 дугаар сард сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирлээ.

Энэхүү 65 төгсөгчийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР-2024" өдөрлөгийг 2024 оны 4-р сарын 30-ны өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) дээр зохион байгуулна.

Оюутнууд Барилгын инженер, Архитектур, Хүрээлэн буй орчны инженер, Mеханик инженер, Цахилгаан, Электроникийн инженер, Mэдээллийн технологийн инженер зэрэг мэргэжлээр суралцаж төгссөн ба Хамтарсан хөтөлбөрийн хувьд эхний хагас сургалтын хөтөлбөрийг ШУТИС-д, сүүлийн 2 жилийг Япон Улсын их сургуульд суралцаж, хос дипломтой төгссөн.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсын барилга, эдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцож, төгсөгчидтэй ажлын ярилцлага хийх боломжтой юм.

ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.