СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-17

ТҮК-ийн ажилчдын цалинг нэмэхийг ХҮН нам эсэргүүцэв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хуудастаа “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерын зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэж жиргэсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-д 2024 оны төсөвт тодотгол хийсэн. Тогтоолын дагуу нийтийн тээврийн жолооч нар гуравдугаар сарын 1-ээс нэмэгдсэн цалин буюу 3.5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хотын дарга Х.Нямбатаар ТҮК-ийн ажилтнуудын цалинг жолооч нарын адил 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр энэ талаараа “ТҮК-ийн ажилчдын цалин хөлсийг 3.5 саяд хүргэх тооцоо, судалгааны ажил дууссан. Зургаадугаар сарын 1-ээс шинэчилсэн цалингийн системээр явах бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Харин Тодруулбал ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хуудастаа “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерын зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.