СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-17

“Хамтдаа давъя” малчдад туслах хандивын аянд байгууллага, хамт олон, иргэд нэгдсээр байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

“Хамтдаа давъя” аянд “Завхан эм холбоо” нэгдэж, аймгийнхаа 150 малчин өрхөд эмийн багцаар тусламж хүргэж байна. Багцуудын дээжийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргиход гардуулан өгөв.

Энэхүү аянд Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн 4 байгууллага, улсын болон хувийн хэвшлийн 13 эмийн сан хуримтлал үүсгэн нэгдэж байна.

Эмийн багцад анхан шатны тусламжийн хайрцаг, үрэвслийн, өвчин намдаах эмүүд, витамин эрдсүүдээс гадна ахуйн хэрэглээний барааг ч багтаажээ. Мөн багцын уутаа аймгийнхаа оёдолчдоор тусгайлан захиалж оёулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.