Х.Баттулгыг Орост "дуудсан" уу
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголын улс төр, тэр дундаа АН-ын сонгуулийн "эрх мэдэл"-ийг маш нөлөөтэйгээр хуваалцаж байгаа гэдэг. Тэгвэл тэрбээр УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед буюу ойрын хугацаанд Москвад айчлах бололтой.
Бидэнд олдсон мэдээллээр, Х.Баттулгыг ОХУ-д айлчлахыг тус улсын төрийн түвшний субьектээс урьсан байна. Ийм урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ирүүлжээ. Ингэхдээ "Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа айлчлаарай" хэмээсэн байна.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль одоогоос яг сарын өмнө болж, Ю.Путин улиран сонгогдсон юм.
Б.Гарьд
"Зууны мэдээ" сонин
2024 оны дөрөвдүгээр сарын 15
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.