Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнэ гудамжинд яваа Элбэгээг ноцож байхын оронд хөрөнгө оруулагчдаа манлайлан дагуул

Хотын дарга асан Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид урам хайрлажээ. 

Хотын дарга асан Э.Бат-Үүл:

-Уухай даа, Элбэгээ үзэлцээд эхэлж. Үзэлцээд байгаарай! Тэр үзэлцэхээр Монголын улс төр амь орж дуутай шуутай болдог доо, хөө! Нөхөд нь сэрж, ноход нь хуцалдаж эхэлдэг, ёсоороо л болж байна! Хуйхтай монгол эр шүү.

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Гудамжинд яваа Элбэгээг ноцож байхын оронд Монголын бизнес, хөрөнгө оруулагчдаа манлайлан дагуулж, Хятад, Орос, гуравдагч хөршүүдийн зах зээлийг “дайлаар мордох” хэрэгтэй шүү дээ.

Монголчуудаа том бодлогод сургаач. Аль ч орны Засгийн газар нь гадаад зах зээлийг, үндэсний үйлдвэрлэгчдэдээ нээж өгөх үндсэн үүрэгтэй юм шүү дээ гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.