Х.Нямбаатар: Нүгэлт гөрөөчний Эрдэнэт, Тавантолгойг авах гэсэн атгаг шунал нь бүтээгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар харилцан биенийгээ дуэльд дуудаж буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгээр ярьсан зүйлтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан хариу байр сууриа илэрхийлсэн.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цахим хаягтаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой дараах зүйлийг бичжээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Монголын заяа их учир Нөмрөг, Минжийн хангайд нисдэг тэргээр төлөө дагуулсан амьтан хядаж, байгаль сэндийчин алт ухсан нүгэлт гөрөөчний Эрдэнэт, Тавантолгойг авах гэсэн атгаг шунал нь бүтээгүй. Камераа бариад сурвалжилга хийсэн сэтгүүлч пулемётоор амьтан хядсан нүгэлт араатнаас хавь илүү ариун шүү. Хаусаар мөнгө угаах бол түүний хувьд энүүхэнд биз гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.