Локомобилийн татах тооцоог хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилт хийжээ

Тавантолгой түлш компани сэлгээний зүтгүүр буюу Локомобилийг өнгөрсөн сард хүлээн авсан билээ. Энэхүү хөдөлгүүрийн татах тооцооллыг мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилтын ажлыг амжилттай хийжээ. 

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэргэдэх Тээврийн дээд сургуулийн дэд захирал С.Галбадрахаар татах тооцооллыг хийлгүүлсэн байна. Тооцооллын дагуу ачаатай 5 вагон буюу 450 тонн ачааг тэгш болон 3,5м хэвгий налуу газарт уг туршилтыг хийжээ. Ачаатай вагоныг хэвгийтэй газар зогсоогоод байрнаас нь хөдөлгөхөд 5км/цагийн хурдтайгаар хөдөлжээ. Мөн тэгш хэмтэй газар 10 км/цагийн хурдтай татаж байсан байна. Туршилтаар ачааны хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

431019600 722899909988971 1490499616292313613 n

430218063 722899889988973 1209050815485742730 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.