СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас дөрвөн хүн нас барж, 15 иргэний амийг аварчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.26-03.03 /нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас дөрвөн хүн нас барж, нэг хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 30 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, найм нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.