Хогоо зам дээр хаяж явсан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд 3753 УБИ гэх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч олон нийтийн газар хогоо хаяж явж буй дүрс бичлэг нийтлэгджээ. Уг иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 мянган төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.