СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч 3-4 хэмээр чангарч, 25-26-нд буцаад дулаарна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

УОК-оос цас, зудын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өгөх үеэр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ойрын өдрүүдийн болон ирэх долоо хоногийн цаг агаарын төлөвийг танилцуулав. 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:

-2024 оны хоёрдугаар сарын 17-19-ний өдөр ихэнх нутгийг хамарсан цасан шуурганы аюултай үзэгдэл болж өнгөрсөн. Үүний дараа эрс хүйтэрсэн. Энэ нь ямар учиртайг "Хүйтрэл буюу цасны өмнө нутгийн баруун өмнөөс эхлээд дулаан агаар татдаг учраас ихэнх нутгаар дулаардаг. Дулаарлын дараа цас ороход огцом хүйтэрдэг. 

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Малчин, Ховд сум, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр 0-1мм цас орж, цасан бүрхүүл энэ хэмжээгээр нэмэгдсэн байна.

24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар хүйтний эрч чангарна. 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ. 26-нд Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд Төв, зүүн аймгуудын зарим газраар
28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Энэ сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар орох цас 26, 27-нд голдуу нутгийн хойд хэсгийг хамарч, хүч султай цасан шуурганы үзэгдэл болно.

25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийг зориход хүндрэл үүснэ гэдгийг анхааруулж хэлмээр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
122.201.31.56

Тодорхой мэдээлэл өгсөнд Баярллаа

Зочин
2 сарын өмнө
66.181.160.34

Байгалдаа ээлтэй хандая манайхан

Зочин
2 сарын өмнө
202.55.188.35

Одоо шуурга хүйтэнээ болиочдээ гуйжиин

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.