СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-06

LIVE: З.Батбаяр: Зайсангийн аманд нийтээрээ хүний өтгөнд байдаг бактери тархсан байх эрсдэлтэй байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
10 сарын өмнө

Зайсан орчмын орон сууцны айлуудын ундны уснаас авсан лабораторийн шинжилгээгээр уснаас гэдэсний савханцар илэрсэн талаар өмнө нь манай сайт мэдээлсэн. Энэ асуудлын талаар Усны газрын дарга З.Батбаяраас тодрууллаа.

Усны газрын дарга З.Батбаяр:

Зайсан орчмын орон сууцны айлуудын ундны уснаас шинжилгээ авсан. Усны газрын лабораторийн шинжилгээний дүнгээр Зайсан орчмын таван хотхонд ундны уснаас нь гэдэсний савханцар илэрсэн. Дээрх хотхонууд нь нэг дор байршилтай биш. Зайсангийн амны энд тэнд байршилтай байгаа учраас тухайн бүс газарт тэр чигтээ гэдэсний савханцар илэрсэн байх эрсдэлтэй.

Энэ нян нь хүний ялгадас буюу нүхэн жорлонгоос үүсэлтэй нян. Хүний биед орсноороо гэдэсний халдварт болон халдварт бус өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг. Энэ нян хотхонуудын ундны уснаас илэрнэ гэдэг нь маш аюултай юм.

Яагаад ийм байдал үүссэн байж болох вэ гэхээр, хэдэн хэдэн зүйл байж болно.

Мөн намрын үерийн их ус нь нүхэн жорлонгууд эсвэл бохирын шугамыг хальсантай холбоотойгоор үүссэн байж болзошгүй.

Түүнчлэн Зайсанд бохироо төвийн шугамтай холбосон орон сууц цөөхөн байгаа. Тэдгээр орон сууцууд нь бохироо цуглуулсан агууламж, бохирын сав нь хаа нэг газраа алдагдсан байх боломжтой. Гуравдугаарт, бохироо ямар нэгэн шугамаар татан зайлуулж байгаа. Тэр шугам нь хагарсан байж болно.

Айлуудын мэдээлэл өгч байгаа мэдээллээр ус нь маш их өмхий байна гэж байгаа. Тэгэхээр усны эх үүсвэр дээр асуудал үүссэн байж болзошгүй. Нөгөөтэйгүүр дээрх хотхонууд нь нэг дор байршилтай биш байгаа зэргээс үзэхэд Зайсангийн аманд байгаа айлууд бүхэлдээ гэдэсний савханцар тархсан байх эрсдэлтэй байна. Зайсангийн аманд байгаа 16000 хүний эрүүл мэндэд ноцтой аюул үүсэж байна. Иймд Усны газраас Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Халдвар судлалын үндэсний төвд хандаад байна. Энэ дээр анхаарал хандуулахгүй бол маш аюултай.

Асуудлын шалтгааныг нэн дариу тодруулж, мэдэх ёстой. Хэрэв шугам хоолой задарсан бол өвлийн нөхцөлд засахад амаргүй. Гэхдээ мэдээж засаж таарна. Яаралтай шалтгааныг тодруулж, эрсдлийг бүрэн аюулгүй болгох шаардлага байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
202.179.25.32

Өмнө нь модон жорлонтой гэр хорооллоор дүүрэн байсан газар ш тээ

Зайсан Сүлд хотхоны оршин суугч
10 сарын өмнө
202.9.41.19

Маш яаралтай төвийн цэвэр бохир усны шугаманд бүрэн холбохоос өөр арга байхгүй. Энэ бол нийслэл болоод төрийн хийх ажил, Нэгэнт зөвшөөрөл өгөөд орон сууц бариулсан бол хариуцлагаа хүлээж л таарна. Тэр их төсвөөсөө энэ зэргийг гаргах л байлгүй. Эрсдэл үүсэхээс өмнө энэ асуудлаа шийдэх л хэрэгтэй. Биднийг төлөөлдөг Ганибалын Амартүвшин яагаад чимээгшүй байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.