- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Хан-Уул дүүргийн Яармагт байрлах “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв”-д оройн ээлжийн сувилагч 0-2 насны 17 хүүхдэд буруу тариа тарьсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Энэ талаар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрийнхэн дараах мэдээллийг өгчээ.
-Өчигдөр 10 цаг 30 минутад тариагаа хийлгэсэн хүүхэд уйлаад бөөлжиж эхэлсэн. Тухайн үед нь эмчилгээ хийсэн. Одоо байнгын унтаа байдалтай байна. Хоёр тасгийн хүүхдүүдэд тариа тарьж яваад эхнээсээ хүүхдүүдийн бие эвгүй болж эхлэхэд тариагаа зогсоосон гэсэн.
-Манай хүүхэд ой нэг сартай. 17 хүүхдэд тариа тарьж дуусахад эхний хүүхэд таталт өгөөд эхэлсэн. Эмч нар бүх арга хэмжээгээ авч байна гэж хэлсэн. Одоо хүүхдүүд унтаж байна. 2021 онд үйлдвэрлэсэн тарианы хугацаа 2024 оны хоёрдугаар сард дуусах байсан. Хугацаа дуусахаас гурван сарын өмнө устгалд оруулах ёстой тариаг хийсэн байна. Эмнэлгийн зүгээс манай хоёр сувилагчийн буруу гэж хэлсэн гэв.
Цагдаагийн байгууллагаас тус эмнэлэгт шалгалт хийж байгаа бөгөөд эмнэлгийн удирдлагын зүгээс дараах тайлбарыг өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хугацаа бол хугацаа. Худлаа ярих шаардлагагүй шүү
Арай ч дээ юу гэсэн үг вэ Бяцхан үрсдээ хайхрамжгүй ханддаг ямар ёс зүйтэй тангараг өргөсөн эмнэлэгийн ажилтангууд вэ
эмнэлэг цаанаасаа тавьж өгөөгүй бол сувилагч хийхгүй шүү дээ.Удирдлагын буруу