Б.Оюунцэцэг: 70 настай хөгшин би, 160 сая төгрөгийн өрөө чирээд үр хүүхдүүд дээрээ очиж төвөг болохыг хүсэхгүй байна
70 хүрч яваа өндөр настан Б.Оюунцэцэг ТҮЦ-ээр худалдаа эрхэлж, амьжиргаагаа залгуулан арав гаруй жил өнгөрчээ. Тэрбээр хэвтрийн нөхөр, өвчтэй хүүхэдтэйгээ амьдардаг.
Залуудаа Эрдэнэтийн нефть баазад лаборантын ажил хийж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар гарч, гудамжинд жижиглэн худалдаа эрхэлж эхэлжээ. Одоо Бөхийн өргөөний буудал дээр ТҮЦ ажиллуулдаг бөгөөд тус ТҮЦ-ээ 12 сая төгрөгөөр хийлгэж байсан гэнэ.
Хэдэн жилийн өмнө таван ханатай гэр нь шатаж, түрээсийн байраар амьдарч байгаад өөрийн гэсэн байртай болох шийдвэр гаргажээ. Ингээд өөрийн болон нөхрийнхөө тэтгэврийг, хүүхдийнхээ группийн зээлийг хоёр жилээр тус тус авч, ББСБ-аас ПОС-ын орлого барьцаалсан 110 сая төгрөгийн байрны зээл авчээ.
Нийт 160 сая төгрөгийн зээлтэй түүний хувьд амьжиргаа залгуулж буй ТҮЦ-ээ ачуулж, тусдаа гарсан хэдэн хүүхдүүддээ төвөг болж чадахгүй хэмээн тоггүй, халаалтгүй ТҮЦ-ндээ 22 хонож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.