СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-29

🔴LIVE: ШИНЭ намаас аравдугаар сарын 3-нд төв талбайд жагсаал зохион байгуулна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
9 сарын өмнө

ШИНЭ намаас УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдэв. Тус намаас "Нүүрсний хулгай"хэргийн ерөнхий хяналтын сонсголыг яаралтай явуулахыг шаардсан шаардсан шаардлагыг УИХ-ын даргад хаяглаж байгаа бол"Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эн тэнцүү өмчлүүлэх асуудлаар шаардлагаа Засгийн газрын тэргүүнд хүргүүлж байгаа гэж мэдэгдэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатарт дараах шаардлагыг хүргүүлжээ. 

Тодруулбал, Сүүлийн жил гаруйн хугацаанд Монголчуудын анхаарлын төвд байгаа “Нүүрсний хулгай”-н асуудлаар ард иргэд, иргэний нийгмийн байгууллагыг ил тод, бодитой мэдээллээр хангах Улсын Их Хурлын ерөнхий хяналтын сонсголыг яаралтай явуулахыг ШИНЭ нам шаардаж байна. Сонсголоор 2023 оны 01 дүгээр сарын сарын 19-ний өдрийн “Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”  08 дугаар тогтоолд тусгасан асуудлаас гадна ард түмэн,.

Үүнд:

1. Нийт хэдий хэмжээний нүүрс хулгайд алдагдаад байгаа талаар;

2. Тавантолгойн уурхай дээр давуу эрхтэй үйл ажиллагаа явуулдаг “TTJVCO” ХК-ийн эзэн нь хэн болох, ямар албан тушаалтан энэ компанид давуу эрх олгодог талаар;

3. Тавантолгойн уурхай дээр төр, хувийн хэвшлийн хичнээн Нүүрс угаах үйлдвэр баригдаж, үйл ажиллагаа явуулж байгаа талаар, тэдгээрийн өмчлөлийн талаар;

4. 2012 оноос хойш “Чалко” компанитай хямд үнээр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулснаар  нийт хэдий хэмжээний алдагдал хүлээсэн талаар /5 тэрбум ам доллар/;

5. Оффтейк гэрээнээс орж ирээгүй нийт мөнгөний тоо хэмжээний талаар /Алдагдсан 2.5 тэрбум ам.доллар/;

6. Гаалиар хоосон гараад, буцан орж ирсэн авто машинуудын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, ямар хариуцлага тооцох талаар;

7. Тавантолгойн уурхайгаас Мөргөцөг алга болсон хэрэгт хэнд, ямар хариуцлага тооцсон талаар;

8. Төмөр зам барихтай холбоотойгоор нийт хэдий хэмжээний алдагдал хүлээсэн талаар /1 тэрбум ам доллар/;

9. УИХ-ын гишүүн Т.Доржхандын зарласан 640 сая ам долларын алдагдлын талаар тус тус Улсын Их Хурлын ерөнхий хяналтын сонсгол яаралтай зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж өгөхийг шаардаж байна гэсэн байна. 

Мөн  

Тус шаардлагад 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд ШИНЭ намын зүгээс 2020, 2022 онд хоёр удаа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд өмчлүүлэх тухай хуулийн төслийг хүргүүлсэн билээ. 2022 онд энэхүү хуулийн төслийг танд дахин хүргүүлэхдээ 12 шаардлага бүхий албан тоотыг хамт өгсөн. Бидний шаардлагад өнөөдрийг хүртэл дэмжсэн, татгалзсан хариу огт ирүүлсэнгүй. “Эрдэнэс Тавантолгой” компани төрийн мэдэлд байснаар сүүлийн 12 жил тус компани дээр нүүрсний хулгай, тендерийн шахаа, тээврийн зөвшөөрлийн дамын наймаа, оффтейк гэрээний мөнгө угаалт, хувьцааны хулгай хэрээс хэтэрч, хулгай луйврыг нэг этгээд бус төр, хувийн хэвшлүүд оролцсон гэмт бүлэглэлүүд үйлдэж, тэдний хууль бус үйлдлийг хууль, шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэж чадна гэдэг ард түмэн итгэхгүй болжээ.

Байгалийн баялгийн өгөөжийг бодитоор хүртэж, ард иргэдээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх боломж нь нөөцөөрөө дэлхийд эхний тавд орох юм. Хувьцааг ард түмэнд өгвөл Тавантолгойг алдана гэж ойлгодог тойрон хүрээлэгчдийнхээ ятгалгаас салж, нөөцөөрөө дэлхийд эхний тавд ордог, өмчийн маргаангүй ганц ордоо ашиглаад, улс орноо 34 тэрбум ам.долларын өрнөөс гаргах, иргэдээ ядуурлаас гаргахыг дараах 10 шаардлагын хамт хүргүүлж байна. Үүнд:

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн шинээр тогтоох;

2. 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн тоог эцсийн байдлаар гаргах;

3. 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн бүх хүүхдэд хувьцааг олгох;

4. Төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх;

5. Иргэдийн хувьцаа захиран зарцуулах эрхийг хаасан Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, захиран зарцуулах эрхийг нээх;

6. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэх;

7.  2021, 2022 оны 1072 ш хувьцааны ногдол ашгийг яаралтай олгох;

8. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019, 2020 оны аудитын дүгнэлтэд дурдсанаар 992 сая 400 мянган ширхэг хувьцааг төр иргэнээсээ буцаан авсан байна. Энэ нь 2012 оны үнээр 926 тэрбум төгрөгийн хувьцаа бөгөөд энэхүү хувьцаа өнөөдөр хаана, ямар бүртгэлтэй байгаа нь тодорхойгүй байгааг нэн яаралтай тодруулж, ард түмэн, нийт хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх;

9. Тус компанид төрийн мэдлийн хувьцаа 85 хувь байсан бол 2019 оны  аудитын дүгнэлтэд дурдсанаар төрийн мэдлийн хувьцаа 81,5 хувь буюу 525 сая ширхэгээр буурсан шалтгааныг нэн яаралтай тодруулж, ард түмэн, нийт хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх;

10. Дээрх хоёр тохиолдлоор нийт 1 517 400 000 ширхэг хувьцааны бүртгэл, эзэмшигчийг яаралтай тодруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах;

Эдгээр шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар хариу ирүүлэхийг шаардаж байна гэжээ. 

Мөн ШИНЭ намаас аравдугаар сарын 3-нд төв талбайд жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.