- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх” зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Эрдэнэт үйлдвэр эхний ээлжинд 1229,74 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг “Жинжий майнинг” ХХК, “Тотал идеал” ХХК-тай хамтран хийж байна. Нөхөн сэргээлтийн ажлын гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд энэ сарын 11-13-ны өдрүүдэд ажиллав.
Одоогийн байдлаар техникийн нөхөн сэргээлтийн ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэр уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 780 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, нийгмийн хариуцлагын бодит манлайллыг үзүүлжээ.
Нөхөн сэргээлтийн ажлыг 2021 оноос эхлүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран, “Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн хөтөлбөр” боловсруулан батлуулж, Могой гол-1, 2, Харганатын ам, Цамхаг, Угтаал гол, Гозонгийн ам, Өвөр залаат, Нарийн ам зэрэг газарт нөхөн сэргээлт хийх тооцоо судалгаа хийжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.