СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины Монгол Улсад хийсэн айлчлал өнөөдөр (2023.09.25) өндөрлөлөө.

Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд санал нэгтэй илэрхийлсэн юм.

Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид ням гарагт (2023.09.24) Монгол Улсад хүрэлцэн ирж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлсэн.

Ням гарагт (2023.09.24) Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатартай Төрийн ордонд хийсэн хэлэлцээний үеэр .

Айлчлалынхаа үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. 

Түүнчлэн, даваа гарагт (2023.09.25) Төрийн ордонд болсон Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын энэхүү хурал нь зөвхөн хоёр талын улс төрийн төдийгүй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн болон тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох чухал ач холбогдолтой талбар болох нь дамжиггүй хэмээн тэмдэглэлэлээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.