МУГЖ С.Жавхлан: Идэр насныхаа сүүлийн тоглолтыг домоглож хийхийг зорьж байна
МУГЖ С.Жавхлан “Дулаахан намар” тоглолтоо энэ сарын 30-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон. Тоглолт 15 цагаас эхлэх бөгөөд МУГЖ С.Жавхлан нийт 37 дуу дуулна гэж төлөвлөжээ.
МУГЖ С.Жавхлан:
-Миний хувьд уран бүтээл хийгээд 23 жил болжээ. 2003 онд хамгийн анхны тоглолтоо зохион байгуулсан. Уран бүтээлч хүн өөрийгөө мэдэрдэг. Идэр насныхаа сүүлийн тоглолтыг домоглож хийхийг зорьж байна. Буриад, Халимаг, Өвөрмонгол гээд ахан дүүс маань тоглолтод маань хүрэлцэн ирж, бүтэн өдрийн хөтөлбөртэй тоглолт болно.
Морин хуурын чуулга оролцохоос гадна Төрийн соёрхолт Н.Жанцанноров гуай тоглолтын дуунууд дээр ажиллаж байгаа. Миний хувьд 200 орчим дуунуудаасаа 37 дууг шилж сонгосон. Хамгийн шилдэг гэх дуугаа дуулна. Тоглолт 15 цагаас тоглолт эхэлнэ.
Олон дуучид оролцох учраас яг хэн хэн тоглолтод оролцохыг тохироогүй байна. МУГЖ Т.Баясгалан тоглолтод оролцохоо мэдэгдээд байгаа харин дуучин Г.Эрдэнэчимэг орох үгүйг хэлж мэдэхгүй байна.
"Дулаахан намар" тоглолтод үндэсний хувцастайгаа ирж Монголоороо омогших, бахархах сэтгэлийг төрүүлээрэй гэж уриалмаар байна.
Миний бие цаашдаа Хамаг монгол төслөө үргэлжлүүлнэ. Монгол түмнээ соён гэгээрүүлэх ажилдаа түлхүү орно гэж төлөвлөж байна.
Тоглолтын зохион байгуулагч:
-Ахмадууддаа зориулж халаагууртай суудалтай 2000 хүний хэсгийг бэлдсэн. Мөн тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан хэсэгтэй. Цагдаа болон хамгаалалтын баг гэж 500 хүн ажиллана. Цаг агаарын хувьд +15 хэмийн дулаан байна гэж тооцоолсон. Эмнэлэг, онцгой байдлын хэсэг цэнгэлдэх хүрээлэнд байрлаж ажиллана.
Гадаад улс орнуудад ажиллаж амьдардаг иргэддээ зориулж хаалттай группэд тоглолтыг шууд дамжуулна.
Тасалбарын хувьд үнийн хувьд 49 мянган төгрөг байна. Лайв стриймийн тасалбар 29 мянган төгрөгийн үнэтэй байна.
Төв цэнгэлдэхийн дүүргэлт хэмжээтэй. Энэ хүрээд тасалбараа борлуулна гэж тооцоолсон. 21 аймагт Дээлтэй монгол уралдаан зарласан. Ялсан аймагт хамгийн түрүүнд очиж, МУГЖ С.Жавхлан аялан тоглолтоо хийнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.