?LIVE: Моторыг зэвээс хамгаалсан будгийг хараад хуучин автобус гэж цахим орчинд тараажээ
Цахим орчинд шинээр ирсэн дизель хөдөлгүүртэй ногоон автобусны техникийн үзүүлэлт муу хуучин тээврийн хэрэгсэл нийтийн тээвэрт үйлчлэх гэж байна гэх мэдээлэл гарсан. Үүнтээй холбоотойгоор холбогдох байгууллагаас мэдээлэл өглөө.
Зорчигч тээврийн нэгтгэл ашиглалтын инженер Э.Бат-Оргил:
-Daewoo компани нь дэлхийн долоон орон салбар болон угсралтын үйлдвэртэй. Вьетнам улсад угсралтад орсон автобуснууд манайд орж ирсэн байгаа. Шинэ техник ямар байдаг вэ түүнтэй адил бүгд шинээрээ байгаа. 2009 онд парк шинэчлэлээр орж ирсэн 400 автобустай харьцуулахад автобусны гэрэл лед болж, дулаацуулгын паар тав болж нэмэгдсэн, дулаалгын тусгай материалаар хийгдсэн байгаа.
Зориулалтын хамгаалалттай, дулаацуулгын систем нь шинэчлэгдсэн, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулж өгсөн. Мөн утасны цэнэглэгчтэй, цонх нь цантдаггүй материалаар хийгдсэн. Манай улсын цаг агаарын нөхцөлд бүрэн нийцсэн. Моторыг зэвээс хамгаалсан будгийг хараад олон нийтэд буруу зөрүү ойлголт авчээ. Арлын дугаар нь ном журмын дагуу урдаа байгаа. Эдгээр автобуснууд удахгүй үйлчилгээнд нэвтэрнэ. Оноос өмнө нийт 500 гаруй автобусаар парк шинэчлэл хийгдэнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.