Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудад ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий 9 банкинд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан, улмаар үр дагаварыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс эцэслэн шийдвэрлээд байгаа билээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх шүүхийн маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан зарим өмгөөлөгчтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж, цаашид энэ асуудлыг өөрсдийн нэр хүндээ өсгөх, олон нийтэд танигдах буюу улс төрийн зорилгоор ашиглахгүй, шударга байх зарчмыг онцгойлон сануулж хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглээд байна.
Учир нь Шүүхийн шийдвэрийг банкууд сайн дураар биелүүлэх хуулийн хугацаа үргэлжилж байгаа бөгөөд тухайн хугацаанд банкууд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүсч байгаа тул тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд өмнө нь хамтран ажиллаж байсан өмгөөлөгчид болох С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат нартай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.