"Ука" хочит Л.Алтанхуяг нарын гэм буруутай эсэхийг энэ сарын 19-нд шүүнэ
Өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан "Ука" хочит Л.Алтанхуяг (мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвсэглэн дээрэмдсэн), "Хулнаа" хочит Б.Хулансамбуу, "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нар бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардсан хэргийг Эрүүгийн цагдаагийнхан илрүүлэн шалгасан.
2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг.
Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, НПГ-аас гурван прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч 32 хүн оролцон хаалттай хэлэлцсэн юм. Улмаар яллагдагч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, гэм буруутай, эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг 2023.09.19-ний 08.30 цагт хийхээр товлолоо.
"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу, "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа, Э.Сумъяажаргал зэрэг 13 хүнд Эрүүгийн хуулийн 17.6-2.3 дахь хэсгийн зохион байгуулалттай гэмт бүлэг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, 12.1-2.10 дахь хэсгийн бүлэглэн хохирогчийн тохуурхан доромжилж хүчиндсэн, 20.3-1, 20.3-2-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн, 11.1-2.4-т зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.