СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-19

Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг шинэчлэн сайжруулах гэрээ байгуулжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
9 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан юм.

Тогтоолын хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-аас “Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гүйцэтгэгч хувийн хэвшлийн компанитай гэрээ байгууллаа. Гэрээг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Бумбат даваа” ХХК-ийн ерөнхий захирал Б.Болд-Эрдэнэ нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Уг төсөл нь нийслэлийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлийн өмчит барилга, байгууламжуудын засвар, үйлчилгээ, ашиглалт, хөрөнгийн менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оновчтой удирдаж, шинэчлэн сайжруулан нийслэлийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн төрд төсвийн хэмнэлтийг бий болгох давуу талтай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.