СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-24

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгожээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон байна. 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эдийн засаг, хөгжлийн яам “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангуулах, төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлж ажиллаж буй.

Эдгээр төслөөс 2023 онд хэрэгжиж дуусах 10 төсөл байна. Үүнд:

-Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн 477 км авто зам
-Шаамар–Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг–Зэлтэр чиглэлийн 120 км авто зам
-Улаанбаатар–Дархан чиглэлийн 204 км авто зам
-Хэнтий аймгийн нисэх буудал 3C
-Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал
-Чойбалсан дулааны цахилгааны станцын 50МВт өргөтгөл
-Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл
-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Ус хангамжийн систем
-Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэн, ачих терминал

Хотын тээвэр шинэчлэл

Мөн энэ онд дараах төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнд:
1.    Ханги–Мандал хил холболтын төмөр зам
2.    Чойбалсан–Хөөт–Бичигт төмөр зам 237 км ​
3.    Баруун Урт–Бичигт 272 км авто зам
4.    Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж
5.    Тавантолгой ДЦС​​ (300МВт  + 150МВт)
6.    Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам
7.    Энгийн хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж​
8.    Шивээ хүрэн–Сэхээ хил холболтын төмөр зам
9.    Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк​
10. Хотын тээвэр шинэчлэл​
11. Чойбалсан–Хавирга чиглэлийн 124км авто зам ​
12. Шинэ тойрог зам​​ (Туулын хурдны зам)
13. Хөшигийн хөндийн ЭЗЧБ байгуулах I үе шат​
14. Дарханы арьс ширний үйлдвэр​
15. Сэлбэ сэргэлт
16. Эрдэнэбүрэн 90МВт УЦС
17. ДЦС-3 өргөтгөл​
18. Эрдэнэбүрэн–Мянгад–Улиастай ЦДАШ ​
19. Чойр–Сайншанд 220 Кв-ын ЦДАШ ​

Харин хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч удаашралтай, хүндрэл бэрхшээл үүссэн дараах төслүүд байна. Үүнд:
1.    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
2.    Тавантолгой дулааны цахилгаан станц
3.    Чойбалсан–Хавирга чиглэлийн 124 км авто зам
4.    Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам
5.    Шинэ тойрог зам

Эдгээр төслүүдийн хувьд хэрэгжилтийг эрчимжүүлж, үүссэн нөхцөлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгсөн байна. 

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 19-20-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, түүний улмаас учирсан хохирлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.  

Үүнтэй холбогдуулан,
Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгох, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зохих хэмжээний шатахуун, халдвар хамгаалллын хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгажээ.

Мөн гамшгийн улмаас мал нь хорогдсон малчин айл өрхүүдийн судалгаа, мэдээллийг яаралтай гаргаж малжуулах хөтөлбөрт хамруулах асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгажээ.
 
Товч мэдээ
-  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, онцлох ажлууд”-ын хэрэгжилтийн явцын талаар зөвлөлдөх уулзалтыг ирэх сарын 9-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлалыг баталлаа.
- Нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг баталж, батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
- Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны зургадугаар сарын 2-нд зохион байгуулах Монгол Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.
-Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалтыг шинэчлэн баталжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.