СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хэргийг прокурорын байгуулага хянаж байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

АТГ-аас нүүрсний гэх хэргийн явцын талаар мэдээлэл өгөв. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 2-р албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг:

-АТГ-аас нүүрсний гэх тодотголтой хэргийн талаарх мэдээллийг хүргэж байна. Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд 252 объектод нэгжлэг хийж, 1801 иргэн болон баримт бичиг үзлэг хийж, гэрчээр 11030 хүний дуудаж мэдүүлэг авч 180642 хуудас бүхий баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авч 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 75 холбогдогчтой 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн.

Хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17 нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Үүний 55 нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан, хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх гэмт хэрэгт 29, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт 23, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт нэг иргэн зэрэг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Үүнд улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн долоо, Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан нэг, ЗТХ-ын сайд нэг, ТНБД нэг, аймаг сумын засаг дарга гурав, Гаалийн улсын байцаагч 20, УИХ-ын гишүүний зөвлөх дөрөв зэрэг байна. Нийт хорин яллагдагчид цагдан хорих арга хэмжээ авсан. Үүний гурав нь одоо хоригдож байна. Хилээр гарахыг хязгаарласан 57 хүн байна. Албан үүргээс нь түдгэлзүүлсэн таван хүн байна.

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
150.129.140.210

Ажнай Батэрдэнийн хэрэг юу болж байна. Нүүрсний хамгийн хулгайч бол Ажнай Батэрдэнэ. Энэ хүн бизнес хийж үзээгүй. Нүүрсний хулгайгаар тэрбумтан болсон Монголын анхны хүн.

Зочин
11 сарын өмнө
202.126.88.142

Бүгдийг нь хаагаад займруулаад мартуулаад өнгөрөх юм байна. Босохоор өөр арга үлдсэнгүй ээ

BI
11 сарын өмнө
66.181.176.142

Энэ шүүх прокурор авилгатай тэмцэх газраас юу ч хүлээх хэрэггүй болоод бна уу. Нэг л сонин болоод байх чинь кк

Зочин
11 сарын өмнө
202.126.88.115

nuursnii hamgiin tom hulgaich ajnai baterdene...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.