?LIVE: Л.Наранбаатар: Ашиг сонирхлын зөрчилтэй ТУЗ-ийнхөн "Хөтөл"-өөс зайлах хэрэгтэй

Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэр 58 сая төгрөгийн үргүй зардал гаргасан гэх аудитын дүгнэлтэд тус компанийн захирал Л.Наранбаатар тайлбар өгсөн билээ. Тэрбээр үргэлжлүүлэн ТУЗ-д ажилладаг ч ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэх хүмүүсийг зарлав.

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар:

-Нэр бүхий төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой байсныг би өнөөдөр мэдлээ. Санхүүгийн мэргэжилтэй хүн байх ёстой ч санхүүгийн мэдлэггүй, хувийн ашиг сонирхлоор ханддаг, хуурамчаар гарын үсэг зуруулж, “Шүүр”, “Шүгэл” ажиллагаанд өртөж байгаа хүмүүстэй нэгддэг.

Мөн Арга буюу би авсан. ТУЗ дээр дандаа эсэргүү зүйл ярьдаг. Шохойн үйлдвэр барих зэргийг эсэргүүцдэг, хэрэггүй гэдэг. Тэр хүн өнөөдөр Хөтөлд очиж амьдарч үзсэн үү? Ийм хүмүүс ТУЗ-өөс зайлах хэрэгтэй. ТУЗ-ийн дарга н.Баяр-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчилтэй хэмээв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.