УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар А.Энхзулыг томилжээ

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар А.Энхзулыг томилсон байна. 

А.Энхзул нь 2010-2018 онд “25 дугаар суваг” телевизийн захирал, 2016-2018 онд Монголын телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал, 2018-2021 онд МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, 2021-2023 “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.