ЦЕГ: Согтуу этгээд оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Согтуу этгээд оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргийг шалгаж байна

Цахим орчинд “Согтуу хүн хаалга эвдэнэ, шөнө хэдэд ч юу ч хамаагүй ярьж орж ирж орилж чарлана! Хаалга тайлтал цөмөртөл хэдэн цагаар нүднэ эвдэнэ. Яах ёстойгоо бүр мэдэхээ байлаа шөнө бүр айдастай байна” гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас энэ оны наймдугаар сарын 11-ний 04 цагт “Хан-уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд согтуу хүн хаалга нүдээд, эвдээд агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.