Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн цагдаагийн биед халджээ

Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Согтуу жолооч машинаа хөдөлгөөд байна" гэсэн мэдээлэл 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед бүртгэгджээ.

Дуудлагыг БГД-ийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шалгахад Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэлд Цагдаагийн хэлтэс дээр очиж шалгуулах шаардлага тавихад доромжилж, эсэргүүцэл үзүүлэн цагдаагийн алба хаагчид халджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлүүдэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.