УИХ-ын дарга хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж барагдуулжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн хүү Алтангэрэл, охин Должинсүрэн нараа Боловсролын зээлийн сангаар сургасан баримт өчигдөр ил болсон билээ. Баримтад дурдсанаар Занданшатарын Алтангэрэл, Занданшатарын Должинсүрэн нар нь Калифорнийн их сургуульд эдийн засагч, сэтгэл зүйч мэргэжлээр суралцсан бөгөөд 96 ба 13 мянган ам.долларыг Боловсролын зээлийн сангаас авчээ. 

336638505 516278460699863 4168789422830347032 n1

Харин өнөөдөр бидэнд олдсон мэдээллээр энэхүү зээлүүдийг 2014, 2016 онуудад авсан бөгөөд 2017 онд гэр бүлийн хүн нь төрийн албанд ажиллаж эхэлсэн учир төлж барагдуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Улмаар З.Должинсүрэнгийн 2016 оны нэг, хоёрдугаар семистрийн төлбөр болох 16000 ам.доллар, З.Алтангэрэлийн 96000 ам.долларыг төлж барагдуулж дуусгажээ. 

330060980 914850513184687 6414316667515928850 n

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.