- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа Турк Улсын Элчин сайдын яаманд хүргүүлжээ. Мөн Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Туркт болсон газар хөдлөлтийн улмаас тус улс IV зэргийн онцгой байдал зарласан. Турк, Сири улсад болсон байгалийн гамшигтай холбоотой аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байна. Тэгвэл Монгол улсын Засгийн газраас 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч, аврах анги мөн тусламжийн бүтээгдэхүүн хүргүүлэх саналаа Туркийн Элчин сайдын яаманд хүргүүлжээ. Одоогийн байдлаар АНУ, Япон, Азербейжан, Узбекистан, Энэтхэг, Испани, Румын, Малайз, Орос, Франц, Алжир, Гүрж гэх мэт улсууд аврагчид болон эрэлч ноход, явуулын эмнэлгүүдийг илгээгээд байгаа юм. Манай улсын Засгийн газраас Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.