С.Батдөл нь эхнэрийн хамтаар 2018 оноос үл хөдлөх хөрөнгийн бизнес хийжээ
Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Улмаар тус дүүргийн шүүхээс шүүгчийн гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Чингэхдээ хоёр ноцтой зүйлийн талаар ярьсны нэгдүгээрт, прокурорын зөвшөөрөлгүй цагдан хорьсон, хоёрдугаарт, С.Батдөл нь гэр бүлийн хамтаар 2018 оноос үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсан гэх мэдээлэл юм.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоо нь өнгөрөгч баасан гарагт сэжигтэн С.Батдөлийг хууль бусаар хорьсон хэмээн сулласан билээ. "Өмгөөлүүлэх эрхээр хангаагүй" гэдэг үндэслэлээр сулласан гэж мэдээлж байсан боловч, өнөөдөр тодорхой болсноор "Прокурорын зөвшөөрөлгүй хорьсон" болж таарав.
Мөн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн ажилтны мэдээлснээр С.Батдөл нь эхнэрийн хамтаар 2018 оноос үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байжээ. Татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь эхний байдлаар тогтоогдож байгаа тул яллагдагчаар татан, 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.