СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Экваторын Гвинейн Ерөнхийлөгч зургаа дахь удаагаа улиран сонгогджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 сарын өмнө

Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгема Мбасого өнгөрсөн долоо хоногт болсон сонгуульд ялалт байгуулж, зургаа дахь удаагаа улиран сонгогджээ.

юм. Өдгөө 80 настай тэрээр энэ удаагийн сонгуулиар бараг 95 хувийн санал авсан гэж албаныхан санал хураалтаас зургаа хоногийн дараа албан ёсоор мэдэгджээ.

Түүний хүү бөгөөд тус улсын Дэд ерөнхийлөгч Теодоро Нгема Обианг Мангу "Бидний зөв гэдгийг сонгуулийн үр дүн дахин нотоллоо. Бид сүр хүчтэй нам хэвээр байна" хэмээсэн байна.

Нийт 15 намаас бүрдсэн эвслийн дэмжлэгтэй нэр дэвшсэн Теодоро Обиангийн эсрэг сөрөг хүчний хэд хэдэн нэр дэвшигч өрсөлдсөн ч тэдний хэн нь ч ялалт байгуулахгүй нь тодорхой байсан. Газрын тосоор баялаг Төв Африкийн улсыг бүрэн хяналтын дор удирддаг Ерөнхийлөгч Обианг улс төрийн сөрөг хүчнийг бараг бүхэлд нь нухчин дарж, чөлөөт хэвлэлийг хязгаарлан, Засгийн газрынхаа гол байр сууриудад гэр бүлийн гишүүдээ томилсон аж.

Эх сурвалж: BBC, Africanews

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.