? Турк, Монголын олдворуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах санаачилгыг дэвшүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй айлчлал тус улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор, профессор Музаффер Шекертэй хийсэн уулзалтаар үргэлжилжээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүх, соёлын дурсгалууд Турк, Бага Азийн хойгт, эртний Түрэгийн соёлын өвүүд Монгол Улсын Орхоны хөндийгөөс цөөнгүй олдож байна гээд, энэ нь хоёр орны ард түмний түүх, соёлын харилцаа олон зуун жилийн түүхтэй, найрсаг харилцаатайг харуулж буйг онцолсон.

Саяхан Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурь олдсон бол Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтарсан судалгаагаар Монгол Улсын Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны судалгаа түүхээ урагшлуулахад чиглэдэг. Энэ олдвор Түрэгийн түүхийг хэдэн арван жилээр урагшлуулж байна хэмээн Улсын Их Хурлын дарга онцолжээ.

eac11e8460664ad5bfb18e19e78f2962

Түүнчлэн дээрх олдворуудын судалгааны ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх санаачлагыг дэвшүүлж байгаа бөгөөд хоёр улсын Шинжлэх ухааны академийн зүгээс энэ асуудлыг дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Дараа нь Улсын Их Хурлын дарга болон Монголын парламентын төлөөлөгчдөд тус улсын Шинжлэх ухааны академийнхан үйл ажиллагааныхаа талаар болон археологийн чиглэлээр хийсэн томоохон судалгаа, шинжилгээний үр дүнгээсээ танилцуулсан.

Энэ үеэр БНТУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор, профессор Музаффер Шекер, өнгөрсөн зун биднийг Монгол Улсад айлчлах үеэр амралтын өдөр байсан ч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг зав гарган хүлээн авч уулзсанд чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлээд, Мөн тэрбээр цаашид эл салбарын судалгаа, шинжилгээ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжин ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэлмэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

f0376a8812fa4346bbb6dd3cad638c2e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.