СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмарт монгол иргэд хүний наймааны хохирогч болсон нь тогтоогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Мьянмарт монгол иргэд хүний наймааны хохирогч болсон нь тогтоогдсон бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн талаар Тагнуулын Ерөнхий Газраас иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байна.

Цар тахлын хөл хорио тавигдсантай холбоотой Зүүн Өмнөд Азийн орнуудад 20-35 насны залуучууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх боллоо.

Тухайлбал, Тус паркт цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж, өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн. 

Дээрх гэмт хэргээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худал зар, мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж авчирч байна. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг.

Гадаадын хууль сахиулах байгууллагаас "КП парк"-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байгаа боловч тухайн бүс нь зэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байгаа. 

Тагнуулын Ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ Монгол Улсад аюулгүй буцаан авч ирэхээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Иймд хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зорчихоос сэрэмжлүүлж байна. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Иймд хүн худалдаалах гэмт хэргийн талаар Тагнуулын Ерөнхий Газраас иргэддээ сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.181.38

Мьенмарлуу явна гэж жаахан ч гэсэн юм уншдаг мэддэг хүний толгойд бол хэзээ ч орохгүй л юм байндаг. Эхээс ямар мал ухаантай төрөхөөрөө тийшээ очиж зодуулж боол болж явдаг байнаа

Зочин
1 жилийн өмнө
202.21.109.6

Тэнэгийн дотор уужуу гэж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.