Машинд түгжигдсэн ой гарантай хүүхдийг аврагчид 29 минут ажиллан гаргажээ

Өмнөговь аймгийн нутагт хүнсний дэлгүүрийн автомашины зогсоолд Crown загварын суудлын машин дотор бага насны хүүхэд түгжигдсэн байна гэх дуудлага аймгийн ОБГ-т иржээ.

Аврагчид 29 минут ажиллан машины хаалгыг онгойлгож, нэг нас гурван сартай хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Бага насны хүүхдийг машин дотор хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй тул эцэг, эх, асран хамгаалагчид машин дотор хүүхдээ ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.