СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ 300 мянган цэрэг дайчилгаанд татаж эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Оросын Жанжин штабын газар, Батлан хамгаалахын яамнаас санал болгосны дагуу ОХУ хэсэгчилсэн цэргийн дайчилгаагаа өчигдрөөс /2022.09.21/ эхлүүлэхээр болсноо зарлалаа.

Тодруулбал, Украины цэргийнхэн Оросын хилийн бүс рүү дайрч, чөлөөлөгдсөн бүс нутгууд руу довтолж байгаа учир цэргүүдийн нөөцийг бүрдүүлж, тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт мэдэгдсэн гэж Оросын төрийн мэдлийн “tass.com” сайт мэдээллээ.

Ингэхдээ цэргийн алба хааж байсан цэргүүдээ ур чадварын сургалтад хамруулахаар болсон байна. Хэсэгчилсэн  гэдэг нь армийн бэлтгэл хүчийг буюу зөвхөн цэрэгт алба хааж байсан иргэдийг дайчлахаар болсонтой холбоотой нэр томьёо юм байна. Эдгээр нөөц цэргүүд болон Донбассын сайн дурын ажилтнууд гэрээт цэргийн албан хаагчидтай ижил эрх эдлэх юм.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:

“НАТО дэвшилтэт систем, нисэх онгоц, хөлөг онгоц, хиймэл дагуул ашиглан Оросын өмнөд хэсэгт тагнуулын ажиллагаа явуулж байна. Цэргийн дайчилгааны зорилго нь эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах юм. Хэрэв манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулбал эх орон, ард түмнээ хамгаалахын тулд бид байгаа бүх боломжоо ашиглана. Энэ бол хоосон яриа биш. Эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаална. Байгаа бүх боломжоо ашиглана гэдгийг давтан хэлье” гэж ярьжээ.

Цэргүүдийн бэлтгэхэд шаардлагатай санхүүгийн болон бусад хэрэгслээр Оросын эрх баригчид бүрэн хангах зарлигт гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна Орост нэгдэх эсэх санал асуулга энэ долоо хоногийн сүүлээр Донецк, Луганск, Херсон, Запорожьед болох тов гарчээ.

Сурталчилгаа
  • 2022-09-22 09:36

    Цэрэг татлагыг эсэргүүцэн жагсаж байна

    "300 мянган цэрэг дайчлах тухай" ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тушаалыг эсэргүүцэж 800 гаруй иргэн жагсаж байна. Санкт-Петербург, Москва зэрэг дор хаяж 37 хотод эсэргүүцлийн жагсаал болсон аж. Жагсаалд оролцогсдыг баривчилж эхэлсэн талаар олон улсын хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлж эхэллээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр жагсаалын эхний 15 минутын дотор л цөөнгүй хүнийг баривчилжээ. Харин "Voa news" цахим хуудсанд 1300 орчим жагсагчийг баривчилсан гэх мэдээлэл байна.

    Нэрээ нууцалсан нэгэн жагсагч хэлэхдээ, “Ингэлээ гээд тус болохгүй. Гэхдээ байр сууриа илэрхийлэх нь миний үүрэг юм. Дайнд үгүй гэж хэлье. Бидний аав, ах, нөхөр гээд олон мянган орос хүн дайны махны машин руу шидэгдэх болно. Тэд юуны төлөө үхэх вэ?” гэв.

    Жагсаалыг “Весна” сөрөг хүчний хөдөлгөөн уриалжээ.

    Жагсаал зохион байгуулах тухай цахим уриалга цацагдах үед Москвагийн прокурорын газраас анхааруулга хүргүүлсэн. Хэрвээ жагсаал зохион байгуулвал, мөн оролцвол 15 хүртэл жилийн хорих яв авч болзошгүй гэжээ. Эрх баригчид энэ жагсаалаас өмнөх бусад жагсаалд ч ийм анхааруулга өгч байсан. Гэвч өчигдөр /2022.09.21/ эхэлсэн энэхүү жагсаал нь дайнаас хойших анхны үндэсний хэмжээний дайны эсрэг жагсаал боллоо.

    Цэрэг дайчилгааны тухай аливаа худал мэдээллийг дамжуулсан тохиолдолд цахим хуудсуудын нэвтрэх эрхийг нь хаана гэж хэвлэл мэдээллийнхэнд анхааруулаад буй.

    Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэрэг дайчилгааны талаар мэдээлэхдээ зөвхөн байлдааны болон албаны туршлагатай хүмүүсийг дайчлана гэж хэлжээ. Энэ шалгуурт нь 25 сая орчим хүн тэнцэж буй ч ердөө нэг орчим хувь нь л дайчлагдана гэв. Барууны удирдагчид энэ цэрэг татлагыг оросууд байлдааны талбарт ялагдал хүлээсний хариу үйлдэл гэж мэдэгджээ.

    Эх сурвалж: VOA NEWS, EURO NEWS

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.187.169

1

Тмсх
1 жилийн өмнө
66.181.160.98

Өөдгүй муу урвагчдыг баривчлах нь зөв!

Zochin
1 жилийн өмнө
192.82.67.106

120n say hun amtai aguu oron sh uu dee..3hn say huntei manaihan ymig bgaagaaraa l setgeh ym daa hoorhii..300 mynga yu ch bish ...

Зочин
1 жилийн өмнө
202.21.109.81

Эх орноосоо урвагчдыг байлдааны хуулиар цаазалдаг байсан даа Өвгөд дээдэс маань

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.