СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СУГ-ын дарга Н.Мөнхзулын байж боломгүй араншин-1

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзулын талаарх  баримтуудыг манай сайт онцолж байна. 

Н.Мөнхзул нь 2017 оноос Соёл урлагийн газарт хэлстийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн хавар тус газрынхаа даргаар томилогдон ирсэн нэгэн. Түүнийг тус газрын даргаар томилогдсоноос хойш ажилчдынх нь ихэнх нь ажлаасаа сайн дураараа гараад байгаа нь анхаарал татаж байна. Үнэхээр "сайн дураараа" гараад байна уу, албан шахалтаар уу гэдгийг анзаарч судлахад хэд хэдэн баримт олдов.

Эргэн сануулахад, Монгол Улс Соёл урлагийн салбараа өнгөрсөн жилүүдэд аль нэг яамны "хавчуурганд" хавчуулж явсан ч Засгийн газрын дэргэд хэрэгжүүлэгч агентлаг статусаар Соёл урлагийн газрыг байгуулж, тус газраар дамжуулан улс орны хэмжээний бодлогыг зангидаж явжээ.

Харин 2020 онд Соёлын яамыг тусад нь гаргаж урлаг соёлын салбар бие даан хөгжих, төрийн анхааралд тоймтой орох томоохон алхам үүссэн. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд яамны үүргийг гүйцэтгэж асан өнөөх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаа татан буулгасангүй, хэвээр үлдээв.

Үлдээх ноцтой шалтгааны нэг нь соёлын салбарын арга хэмжээг зохион байгуулах төсөв хөрөнгийг яамны төсвөөс бус /хэтэрхий олны анхааралд байдаг/ агентлагийн төсвөөр "гулгуулж" гаргах үүд хаалга болсон бололтой. 

Баримт-1 

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өнгөрсөн зун өргөн дэлгэр болж өнгөрсөн. Соёлын яамнаас тус наадмын нээлт, хаалт, урлаг соёлын арга хэмжээнд 2.0 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэж мэдэгдээд буй. Тэгвэл Үндэсний их баяр наадмын энэ мөнгөнөөс хэн хэн хэдэн хувь хүртсэнийг Эргэлт.мн сайт танилцуулсан билээ.

Соёлын яамны харьяа Соёл урлагийн газраас наадмын төсвийн 90 хувийг гаргасан бөгөөд ингэхдээ гол зохион байгуулагч болох УДЭТ-ын данс руу шилжүүлэлгүй “Гэгээн эгшигт тэнгэр” ТББ-ын данс руу “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын санхүүжилт” гэх утгаар 1.9 тэрбум төгрөг шилжүүлжээ.

Ингэхдээ Соёлын сайдын А/188, Соёл урлагийн газрын даргын А/30 тоот тушаалаар эл гүйлгээг хийсэн гэж бүртгэжээ.

Үүнээс гадна 2022 оны долдугаар сард зохион байгуулагдсан "Нүүдэлчин монгол" наадамд зарцуулсан 2.4 тэрбум төгрөгийг мөн л Соёлын яам бус тус газраас гаргуулсан. Ингэхдээ Н.Мөнхзул дарга төсвийн мөнгөний зарцуулалтыг шилэн дансанд байршуулах ёстой хуулийг дагалгүй "Наад мөнгөнийхөө зарцуулалтыг нууцал, шилэн дансанд бүү байршуул" хэмээн ажилтнуудаа загнаж өнөөдрийг хүртэл байршуулаагүй байна. 

Баримт-2

2022 оны дөрөвдүгээр сард тус газрын даргаар томилогдсон Н.Мөнхзул гэгч эмэгтэй уг нь төгөлдөр хуурч мэргэжилтэй ч төр төсвийн байгууллагаар явж гаршсан нэгэн гэнэ. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд /2005-2012/ соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн байхдаа тухайн үеийнхээ /2012 он/ ТНБД-ын дэмжлэгээр гадаадад суралцахаар оджээ.

Эргэж ирээд Соёл урлагийн газарт /2017-2020/ мэргэжилтнээр ажиллаж байхдаа нуур нугас мэт намуухан, ааш авир дөлгөөхөн албан хаагч байсан аж.

2020-2021 оны гуравдугаар сар хүртэл шинэхэн байгуулагдсан Соёлын яамны Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилт хариуцдаг хэлтсийн даргаар ажиллажээ. Энэ үедээ арга хэмжээ зохион байгуулах нэрээр төсвийн мөнгө /2 тэрбум төгрөгийн хэрэг/ шамшигдуулсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байсан ч "Хагалгаанд орно" гэх шалтгаанаар ажлаасаа гарсан бөгөөд уг хэрэг ч тэгсгээд чимээгүй дарагджээ. 

Нэг жилийн хугацаанд хэргээ шалгуулсан тэрбээр 2022 оны гуравдугаар сард СУГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ирсээс хойш ааш авир нь огцом өөрчлөгдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг жинхэнэ утгаар нь дарамтлагч болж хувирчээ. Өмнө нь түүнтэй хамт ажиллаж байсан найз нөхөд, ажлын газрынхан нь түүнийг танихаа байцгаах хүртлээ өөрчлөгдсөн гэнэ. 

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж дараах тайлбарыг хэлж байна.

Иргэн Н: Би Соёл урлагийн газарт ажиллаж байгаад саяхан ажлаасаа гарсан. Н.Мөнхзул дарга "Миний талаар элдэв юм ярьсан байвал дараа ажилд орох газар луу чинь утасдаж ажилгүй болгож чадна" гэж зарим хүмүүсийг сүрдүүлсэн болохыг мэдсэн. Намайг ч тэгж чадах учраас нэрээ хэлмээргүй байна. 

Тэрээр манай газарт мэргэжилтэн байхдаа элдэв зан авиргүй, жирийн л албан хаагч байсан. Дарга болонгуутаа зан авир нь огцом өөрчлөгдөж, өөртөө ихээхэн итгэлтэй болсон. Ажлын төлөө нервтэж байгаа дүр үзүүлэн таашаал авдаг юм уу, аль эсвэл ямар нэг булхай нь цухуйж магадгүй гээд адсага шиг авирлаад байгаа юм уу заримдаа энгийн хүн тэсэхийн аргагүй авирладаг, хашгичиж орилдог. Нэг албан хаагчийг нөгөөгөөр нь өдүүлж байгаад муудалцангуут нь гал асаагаад ажлаас нь халчихья, надад ер таалагдахгүй байна гэсэн арга барил нь удирдагч хүнд байх ёстой, түүний хийх ёстой ажил үүрэг үү?

Хийдэг ажлаа мөрөөрөө хийгээд явж байгаа төрийн албан хаагчдыг "тэр таалагдахгүй байна", "энэ сэжигтэй", "энэ муу үгэнд орохгүй бол хэн гэдгээ харуулнаа" гэх мэтээр ил тод ярьж явдаг. Үнэндээ таарч тохирохгүй болоод ажлаасаа гарсан. Эргэж орох ч хүсэл байхгүй хэмээн ярьсан юм.

Баримт-3

Соёл урлагийн газар нь даргыгаа оролцуулбал 17 орон тоотой. Н.Мөнхзул нь 2022.03.30-ны өдөр тус газрын даргаар томилогдсон бөгөөд түүнээс хойш  таван сарын хугацаанд 11 /сул байгаа хоёр орон тоон дээр одоог хүртэл хүн аваагүй/ төрийн мэргэшсэн албан хаагч ажлаасаа гарчээ. Тэд "өөрийн хүсэлтээр" гарсан гэх боловч үнэн хэрэгтээ Н.Мөнхзул даргын албадан шахалтаар, ааш авирын хэцүүгээс болж замаа хөөцгөөсөн болохыг дараах баримт харуулна. 

Соёл урлагийн газрын Захиргааны хэлтэст Хяналт-шинжилгээ, үнэлгээ, хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Отгонгэрэл нь 2022.08.03-ны өдөр гаргасан өргөдөлдөө яагаад ажлаас гарах болсон шалтгаанаа ийнхүү дурджээ. 

Гэвч түүнийг Н.Мөнхзул дарга дарамталж, өргөдлийн агуулгыг өөрчлөхийг шаардсан тул дараах өргөдлийг гаргаж, халагдах тушаалаа авчээ.

Үүний дараа тэрбээр Засгийн газрын Олон нийттэй харилцах газрын 1111 төвд дараах өргөдлийг гаргаж, болсон үйл явдлыг дэлгэрэнгүй бичжээ.

Н.Мөнхзул даргын дур хүсэлд нийцээгүй /өөрийнх нь хэлсэн үг/ гэсэн шалтгаанаар олон хүн ажлаасаа гарсан бөгөөд "өөрийнхөө хүмүүсийг цуглуулна" гэж хувийн байгууллагын захирал шиг аашилж байгаа болохыг тул газарт ажиллаж байгаад гарсан олон хүн хэлдэг, зарим нь ийнхүү түүнийг томилсон удирдлагуудад ил далд хэлбэрээр хэлсээр байгаа ч өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэртэй хариу өгдөггүй байна.

Ажлаасаа гарах тухайгаа хэлсэн ажилтанд "Миний тухай энд тэнд ярьсан байвал тэр орох газар луу чинь ганц утастаад ажилгүй болгож чадна шүү" хэмээн ханцуй шамлан давшилж байсан зэргээс харвал тэрбээр дээрээ хамгаалалт сайтай, тэр хэрээрээ төсвийн мөнгийг дарга нарын үзэмжээр ийш тийш шилжүүлж тал тохой засдагтаа эрэмшсэн нэгэн бололтой. 

Шинээр ажилд орсон ажилтан Г "Ийм газар гэж арай ч бодсонгүй орчихсон байна лээ. Ажлын байрны тодорхойлолтоо танилцуулдаггүй, ажил хүлээн авах актгүй, гүйцэтгэлийн гэрээгүй, дотоод дүрэм журам ч байхгүй, төсөв нь тодотгол нь бүгд нууц, өөрийнх чиг үүрэгт байхгүй ажлыг гүйцэтгүүлэх гэж мугуйдалдаг, байгууллагын соёл огт төлөвшөөгүй, Засгийн газрын нэр дээр байдаг төрийн байгууллага гэхэд үнэмшмээргүй газар" хэмээн ярив. 

Дараагийн нийтлэлдээ бид СУГ-ын дарга Н.Мөнхзулын төсвийн мөнгийг хэрхэн хувийн хэрэглээндээ зарцуулж буй баримтыг хүргэх болно. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сувд
1 жилийн өмнө
202.126.88.105

Тэгээрэй

Зочин
1 жилийн өмнө
188.33.232.204

Мэрэгжил боловсрол муутай хүмүүс дарганцар бодохоороо бүр цээжээ дэлдэж сагсуу болдог явдал төриын алба яам тамгийн газруудад түгээмэл юм шиг байгаа юм шиг санагддаг!!!!!Иым хоншио толгойтой хулгай хийхээс өөр юм сэтгэж чадахгүй нойлын ногоонуудыг дарга болгохоо болиочээ!!!!!Чадваргүй хүмүүс соёлгүй бүдүүлэг харьцаа муутай байдаг!!!!!Муугаа нуух гэж их зан гаргана!!!!Ажилчиддаа дээрэлхэнэ!!!!! ийм арчаагаа алдсан хүмүүс төрд дарга нэртэй чвцуурч байна даа!!!!!Иым юмнуудаас өолж монгол сүйрч байна!!!!

Зочин
1 жилийн өмнө
139.5.216.125

Түмний хөрөнгө хумсалсан хүмүүсийн бүх хөрөнгий нь хураагаад шалдан болгоод орхимоор юм.даан ч ингэж чадах газар алга харамсалтай

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.14

Номин сайданцар 13 тэрбумаар сайд болсон мөнгөө ингэж л гаргаж авна шүү дээ. ЗГХА гэх агентлагийн шаардлагагүй татан буулга. Соёлын яам аймаг нийслэлээ шууд удирдлагаар ханга

Хүн
1 жилийн өмнө
66.181.161.105

Боловсролын яамны мишигжав, Эрдэнэбатын хүүхэн байсан даа....

бат эрдэнэ
1 жилийн өмнө
202.9.46.27

зайлуулаач балай авгайг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.