СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-10

Нийслэл рүү 180 толгой тарваганы тулам хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр энэ сарын 06-ны өдөр 180 толгой тарваганы тулмыг хууль бусаар тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. 

Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа ба хууль бусаар агнан, тээвэрлэсэн тарваганы тулмыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүллээ.

Иймд иргэдэд хориглосон хугацаанд тарвага агнах, тулам, нойтон мах, эд эрхтэнг зарах, худалдан авах, тээвэрлэх зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

Зөрчил гаргасан тохиолдолд, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл /тээврийн хэрэгслэл/, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирлыг /Монгол Улсын Засгийн газрын  2011 оны 23-р тогтоолоор баталсан  “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г/ хоёр дахин нэмэгдүүлэн, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.74.1

Юун шуналтай юм бэ 180 нь ч юучнэв энд ирээд 1 нь л 70.80 болдог гээ биздээ бурхан л мэдэх байх

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.77

Арайчдээ дэндүү муухай жинхэнэ сүйтгээч бузар бн мэдэгдсэн нь 180 мэдэгдээгүй цаана нь асар олон бгаа нэр ус хаяг зарлаач

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.124

Арай ч дээ Энэ асар хүнд гэмт хэрэг шүүдээ 1 тарвага л өвчтэй байхад юү болох билээ торгоод өнгөрч болохгүй 10 жилийн хорих ял өг цаашид таслан зогсоох ганц арга мөн

Ider
1 жилийн өмнө
139.5.216.201

aliwaa an amitanaa hairal hamgaal

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.117

Тэтгэвэрт гарсан цагдаагийн ХУРАНДАА нар байсан гэсэн шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.