СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрс шамшигдуулсан “Багануур” ХК-ийн албан тушаалтныг шалгаж дуусжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Эрдэнэс Монгол” компанийн харьяанд багтдаг, төрийн өмчит “Багануур” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдсоор байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдлийг нь АТГ-ынхан шалгаж дууссан. Харин “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт уяач Х.Цогнойжамцын үүсгэн байгуулсан “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг хоёр тэрбумаар өсгөн, илүү мөнгийг нь завшсан, “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж буй билээ.

Э.Номинчулуунаас гадна “Багануур” ХК-ийн өөр нэгэн албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ. Тодруулбал, тус компанийн Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан . Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр “Норлин-Очир” гэх компанийн нэрээр нүүрсээ ачуулж, тээвэрлүүлэн “Толгойт”, “Амгалан” өртөөнд хүргүүлж байсан бөгөөд ачааг нь С.Баясгалан, Г.Баасандорж нар хүлээн авсан нь тогтоогдсон гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр хүнд давуу байдал бий болгосон хэрэг үйлдсэнийг мөрдөгчид тогтоосон аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.82

Багануурын уурхайд их юм бийдээ,адаг нь нүүрс ачихаар орсон машины жолооч нар ковш эксканы операторуудад 20000-50000 төгрөг өгч байж ачуулна шүүдээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.