СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-21

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ачит Ихт” ХХК 3 сая мод тарина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэртэй танилцлаа.

“Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэсийг экспортод гаргадаг байна.

Үйлдвэр 2014 онд ашиглалтад орсноос хойш нийт

Тус компани 2021 онд 7,824 тонн катодын зэс үйлдвэрлэсэн бол энэ онд 7,400 тонн катодын зэсийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “Ачит Ихт” ХХК бүрэн дэмжиж байгаа бөгөөд ирэх 10 жилд орон нутагт 3 сая мод тарьж ургуулна.Энэ зорилтынхоо хүрээнд “Далайн хошууны шинэс” ХХК-ийг байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шар чулуутын аманд мод үржүүлгийн газар байгуулсан талаараа танилцууллаа.

“Ачит Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгальд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт технологи ашиглахаас гадна байгаль орчныг нөхөн сэргээх, булаг шандыг хамгаалах, ан амьтныг хамгаалах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 3.3 га талбайг 100 хувь нөхөн сэргээж, 2016-2022 онд 3.1 га талбайд 8,500 гаруй мод тарьжээ.

Тус компани 200 гаруй үндсэн ажилтантай бөгөөд Лондонгийн металлын биржийн гишүүн болсон анхны монгол компани юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Орхон аймагт ажиллаж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.