СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-14

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зургаадугаар сарын 14-нд бүх нийтээр амарна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг. 

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэ жилийн онцгой өдөр аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм.  

Гэвч Гандантэгчинлэн хийдээс "2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно" гэж мэдээлсэн. 

Тиймээс энэ сард бус ирэх зургаадугаар сарын 14-ний мягмар гарагт бүх нийтээр амарна.

Өнгөрөгч 2021 онд эл өдөр 2021 оны 5 дугаар сарын 26-нд тохиож байсан аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.21.153

Бурхан багшийн төрсөн өдрийг их хурал засгийн газар мэддэг болсон юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.