СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-05

🔴 О.Баасанхүү: Х.Баттулга аа сүүлчийн удаа сануулъя

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Ардчилсан намын долоо хоног бүр хийдэг 4/11 мэдээллийн цаг болов.

АН-ын Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд дарга Б.Гарамгайбаатар:

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын төсвийн тодотгол хийлээ. Олон улсын байгууллагууд үүнтэй холбоотойгоор өөрсдийн шугмаар судалсан тайлангаа гаргалаа. Улс төрийн нам сонгуульд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг. МАН сүүлийн зургаан жилийн хоёр шатны сонгуульд 100 хувь ялалт байгуулан ажиллаж байна. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой. 

Монголын эдийн засаг 7 хувиас нэг хувь болж буурсан гэж ОУВС үзсэн байна. Нэгдүгээрт, халамжийг хавтгайруулсан байдлаа болих ёстой. Манай улс дэлхий дахинд халамжийн бодлогоороо ялгарч байна. 

Инфляцийг тогтвортой, бага байлгах нь ард иргэдэд тустай бол өндөр байлгах нь засаг төрд хэрэгтэй байдаг болжээ. Алтыг Монголбанканд хэр их хэмжээгээр хуримтлуулж чадна, тэр хэмжээгээр валютын нөөцийг барьж инфляцыг бага байлгаж чаддаг. 4-р сарын байдлаар 358,9 кг үнэт металь худалдан авсан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 453 кг-аар буурсан байна. Энэ бол Засгийн газрын маш том бодлогын алдаа байна. 

Мөн, Ипотекийн зээлд зориулж 700 гаруй тэрбум төгрөг гаргасан байна. Гэтэл эхний 4 сарын байдлаар 25 хувь буюу 2000 хүрэхгүй зээл гаргажээ. Энэ бүхнээс харвал МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт өнөөдрийн нөхцөл байдалд ямар их зөрж байгаа нь тодорхой. Сэтгүүлчид бас анализ хийгээсэй. Засгийн газар эдийн засгийг улам хүнд байдал руу оруулж байгааг ОУВС нотоллоо. АН-ын зарим зөв зүйтэй алхмуудыг бидэнтэй хамтарч хэрэгжүүлээсэй. Эдийн засагт нэмэр болохуйц бодлого манай намын мөрийн хөтөлбөрт ч бий. 

АН-ын  Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-УДШ дээр асуудал үүсэх гэж байна. Мөнгөтэй хүн, тэр дундаа МАН-тай үгсэн тохиролцож хуулийг гуйвуулах шинжтэй. Зарим нэг сайдуудыг удирдаж явдаг хүнтэй хууль дүрмээр яриад ойлгохгүй байна. Х.Баттулга гэдэг хүн Соёлын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яаманд одоо хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэвээрээ байна. Мөн ХЗДХЯ, тэр байтугай Ерөнхий сайдыг хүртэл тодорхой хэмжээнд хяналтдаа байлгадаг гэж үздэг.

Сүүлдээ энэ хүн даварч, Улсын дээд шүүхийг айлган сүрдүүлж, дарамтлах, гүтгэх, гутаах, олон нийтийг үймээн самуунд турхирах, ухуулан сурталчлах үйлдэл нь ил болон далд хэлбэрээ явж байна. Би сүүлийн удаа энэ үйлдлээ зогсоохыг сануулж байна. Өөрсдийгөө хуульч гэж нэрлэсэн хүмүүс УДШ-ийг зөвхөн бүртгэх ёстой гэж дарамт шахалт үзүүлж байгаа. Гэтэл бүртгэхээс гадна хяналт тавьдаг байгууллага юм. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд "Улсын дээд шүүх дүрмийн үйл ажиллагаа, улс төр нам дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих цор ганц эрх бүхий төрийн байгууллага" гэж заасан байдаг. АН 12-р сард тамганы асуудлаа, 4-р сарын 6-нд дүрмийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Үндсэний бодлогын хороо болон дотоод сонгуулийн дүрмээ баталчихсан гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.37

Нам дамжсан бөгс долоогч.Мэлхий Эрдэнэд доромжлуулаад хөөгдөөд явж байснаа мартжээ.Шар хаданд очиж үзүүл гээдхөөгөөд байсан үзүүлээгүй солиороод яваад байгаа wмуу.Одоо Эрдэнэ мэлхийний бөгс долоогоод яваад байна .Мэлхийний бөгс долоох сайхан байдаг wм байх даа.

Б.Алтангэрэл
1 жилийн өмнө
66.181.161.73

Гишүүнгүй байж ардчилсан нам гээд байхымаа одоо больчихоо.Гишүүнтэй нам чинь Х.Баттулгыг сонгоод байгаа юмшдээ. Яагаад ингээд үймүүлээд байдаг юм бэ. Хуулийн хариуцлага тооцох өдөр ирнэ шүү та нарт

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.94

Өөрөө хуулийн хүн бж болчимгүй юм их ярих юм сүүлчийн анхааруулга гж юу хэлэх гд бна хүн бэ та нар өөрсдөө тойрч яваад санал авч чадахгүй болоод л эс бус юм санаачилж бн ёстой л хүүхэд нохойн доог болхоо мэд бгаа даргын суудал авхын тулд хүнийг хэнч биш болгож бн дэндүү бн

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.40

Хамаг асуудал чинь зөв юм бол Баттулгаас юу хүсээд байгааг. Ан ны сонгосон гишүүд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж сонголтоо хамгаалах ёстой төрийн албаа өгсөн хүний удирдлаганд хэн гэдэг сайд ерөнхий сайд удирдуулан гэж зүүдлээд байнаа. Чи өөрөө бантан хутгах ах болиорой

Зочин
1 жилийн өмнө
27.123.213.78

Баасанхүү гэж юм чинь хуулийн өндөр мэдлэгтэй гээд өөрийгөө өндөрт өргөсөн гөлөг вэ

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.48

Женко хулгайчаас болж энэ нам бүрэн сүйрлээ үнэн муухай хорчин дандаа бусниулаж саринулах санаа гэж яндангийн дотор шиг болчсон хулгайчдаа Бүх хулгай луйвар нь баригдаж шоронгийн хаалга татах болчоод амь нь тэмцэж хүн алж ч магадгүй дээрээ нөхрөөс болгоомжлох хэрэгтэй пмдаа

Unen
1 жилийн өмнө
172.58.141.177

Jenko buleg elbeg buleg mongoliig tonon deeremdsen 2 buleg bugdiig shorond jenko elbeg 2 iin dariuhan baribchil atg 4 geshuun gej tuurugduulj ezedee hamgaalahaa boli

Төгсөө
1 жилийн өмнө
202.131.234.194

Баацанхүү баасны хар чи Ардчилсан намд ардчилсан намын гишүүдэд ард түмэнд битгий гай болоод байгаарай. Та нэрыг дэмжиж байгаа гишүүд байхгүй шүү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.87

бах эрдэнэ энийг гаж донтой гээд зарлаад бгаагүй бил үү. нохой засуулсан хүндээ янаг гэх үг бий бий. намдаа адлагдаж хөөгдаад аргаа барж яваа нохой вү ч гэж элийрч бж чадна. бас саваагүй нохой саранд хуцна гэж бас нэг үг бий...

Ок
1 жилийн өмнө
43.242.243.121

Мэлхий эрдэндээ хүчиндүүлж байхдаа дур ханадаг өмдөндөө. Баасан хүн чи хол очиж хуцаарай

Зочин
1 жилийн өмнө
103.229.121.89

Баасанхүү баас минь холхон очиж хуцаарай,бах Эрдэнээ та нарын нам гэжюу байсан юм

зочин
1 жилийн өмнө
202.55.188.94

оймсонд хавчуулагдсан гөлөг

Баянаа
1 жилийн өмнө
202.126.89.92

Баасанхүү бацаан Баттулгыг барах уу харж л байя

Зочин
1 жилийн өмнө
202.21.122.158

ядаж 10 хүний санал авсан авсан бол 0000.1 % санал авсан юм байна гэж бодохсон даанч Эрдэнэ та хоёр бие биеэндээ санал өгөөд нэмэргүй дээ

Зочин
1 жилийн өмнө
64.119.30.131

Хүн бас ичих нүүртэй байх хэрэгтэй. Энэ арай л цагаандаа гарсан хогийн амьтан юмаа. Эрдэнэд адгийн муугаар хэлүүлж, доромжлуулж явчихаад одоо юу вэ. Ингэж яваа амьтаны хийморь сүлд яаж өөдтэй байх вэ дээ.

иргэд олон түмэн
1 жилийн өмнө
64.119.27.23

Хэнд ч хэрэггүй нийгмийн илүүдэл нам дамжсан юмнууд ядаж амаа хамхиад явдаг болоосой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.