Эрээн хотоос татан авсан бараанд гар удирдлагатай эмнэлгийн ор, муурны элс, гахайн мах зэрэг байна

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх нэгдсэн зохион байгуулалтад орон ажиллаж байгаа юм.

Нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа, нэгдүгээр сарын 13-нд 60 чингэлэг ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм.

Эдгээр ачаанд ямар бараа бүтээгдэхүүн байгааг УБТЗ-аас мэдээллээ.

Тус газраас мэдээлснээр нэгдүгээр сарын 11-13-нд хилийн 0 цэгээс 58 ширхэг 40 тонны чингэлэг, 74 ширхэг 20 тонны чингэлэгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, сантехник, түүвэр болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татан авчээ. Тодруулбал хувцас, гялгар уут, скоч, таг, тахиа, гахайн мах, муурын элс, гар удирдлагатай эмнэлгийн ор, мотоцикл, хивс зэрэг байна.

hlr77v 7412fcc751faf50ee6750163a53fac25 x974

uiiyn8 8e34d2ca01bcb2f9403b968cde57232a x974

ohx21l ce9d82d3643b36f9f1c728dcdcae87dd x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.