АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд, Гэмт хэрэг | 1 долоо хоногийн өмнө

Монгол охиныг бүлэглэн зодсон сурагчид хүүхдийн хорих ангид ял эдлэхээр болжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 долоо хоногийн өмнө

БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг өнгөрсөн оны сүүлээр ил болсон билээ. Тэгвэл эдгээр дөрвөн охиныг яллах шүүх хурал өнөөдөр буюу 1 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай болж өнгөрчээ.

Өмнө нь, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр  юм. БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ хохирогч охины эцэг, эхийн хамт Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэлд гомдол гаргасны үр дүнд энэ хэргийн талаарх мэдээлэл тус улс даяар цацагдаж эхэлсэн билээ.

Ингээд

Хөх ордонд албан ёсны гомдол гаргах www1.president.go.kr сайтад байршуулсан өргөдөлд 232,868 хүн цахим гарын үсэг зурж, гэмт хэргийг үйлдсэн солонгос охидод хатуу хариуцлага тооцохыг шаардсан. Энэхүү платформ дээрх аливаа өргөдөлтэй санал нийлсэн хүний тоо 200 мянга давсан тохиолдолд тус улсын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авч, хэрхэн шийдвэрлэснээ иргэдэд эргэн мэдүүлэх ёстой юм.

Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотой өргөдлийг Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ сарын 1-ний өдөр албан ёсоор хүлээж авсан бөгөөд ийнхүү яаралтай шийдвэрлэжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.41.52

Ялгаварлан гадуурхах үзлийг таслан зогсоох

Gundegmaa
1 долоо хоногийн өмнө
202.9.41.52

Ялгаварлан гадуурхах үзлийг таслан зогсоох нь цаашид хэрэг зөрчил гарахгүй юм.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.